#4 Dayieana's Podcast: "Газар доороос бичсэн тэмдэглэл" Федор Достоевский
Description
Бүгдээрээ сайн уу,
Энэ удаагийн дугаараар Федор Достоевский зохиолчийн "Газар доороос бичсэн тэмдэглэл" номын талаар Б.Дагвадорж найзтайгаа ярилцлаа. Бичлэг цуурайтахгүй байх, шаржигнахгүй байх зэрэг асуудлуудаа бас л шийдэж чадсангүй. Аль болох бага цуурайтахаар засаж янзаллаа. Дугаар болгоныг маань сонсож, сэтгэгдэл үлдээж байгаа бүх үзэгчдэдээ баярлалаа. Ярилцсан сэдвүүдээ хугацаагаар нь жагсаан бичсэн тул сонсохыг хүссэн хэсгээ шууд сонсох боломжтой шүү.
Хэрвээ хэн нэгэн надаас "Бүх хүн уншаасай гэсэн ном танд байна уу?", аль эсвэл "Хэн ч битгий уншаасай гэсэн ном бий юу?" гэж асуувал одоогоор энэ номыг л нэрлэж хэлнэ. Хүн гэж амьтан хэчнээн хир буртагтай, нийгмийг бүрдүүлэгч эд эс бүхэн ямар их эвдэрсэн сэтгэл зүйтэй болохыг, нийгэм хүнийг яаж өөрчилдөг болохыг, өөрийгөө адгуусны дээд буюу "хүн" гэдгээ олж мэдээсэй гэж хүснэ.
00:06 Эхлэл
00:56 Номын үйл явдал болон зохиолчийн уншигчдад илэрхийлэхээр зорьсон санаа
04:40 Номын I, II хэсгийн байрыг соливол номын агуулга яаж өөрчлөгдөх байсан бэ?
06:23 II хэгийн эхлэлд байх шүлгийн учир юу вэ?
08:28 Номын нэр зохиолын агуулга болон гол дүрийн сэтгэл зүйтэй хэрхэн холбогдож болох вэ?
10:56 Гол дүрийн эр буюу "газар доор амьдрагч"-ийн сэтгэл зүйг өөрсдийн бодлоор тайлбарлавал
16:06 Зохиолчийн хувийн амьдрал, намтар түүхийг номтой холбон таамаглах нь
20:51 Сэдвээсээ хазайн "Гэм Зэм" жүжгийн талаар ярилцсан нь
24:25 "Зохиолчийн хувийн амьдрал, намтар түүхийг номтой холбон таамаглах нь" сэдвээ үргэлжлүүлсэн нь
25:28 Номыг уншиж байх явцад ямар мэдрэмж мэдэрсэн талаар
29:26 "Хэт ухамсарт хүн"-ий талаар
30:53 Төгсгөлийн оршил (гэхгүюү)
31:31 Гэнэт нэг юм санасан нь: Уг номтой холбоотой философи үзлүүдийн талаар
34:12 Жинхэнэ төгсгөл